Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байгаа юм. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо эхний ээлжинд 10.000 маск оёж, юм бүхний түрүүнд явдаг эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байна.
Энэхүү маск нь элдэв харшил өгөхгүй, цэвэр даавуун материалаар хийсэн /хүүхдийн өлгийний даавуу/, амьсгалахад хүндрэл учруулахгүй, олон удаа угааж, индүүдэн хэрэглэх боломжтой юм.
эх сурвалж: Монголын эмэгтэйчүүдийн холбоо