2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдаж, хугацааг хойшлууллаа.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул дээрх шийдвэрийг гаргажээ.
Тус хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах болно.
Гуравдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдах байсан ээлжит бус хурлаар тус хорооны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо болох Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох байсан билээ.