Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.П.Сингх: Монгол Улсад аль болох ойрын хугацаанд вакцин нийлүүлэхийн төлөө байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг энэ сарын 16-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар цар тахлын үеийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Энэтхэг Улсаас КОВИД-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх асуудлаар санал солилцсон.

Энэтхэг Улс ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцины үйлдвэрлэлээ нэмэхээр ажиллаж байгаа бөгөөд Стратегийн түнш Монгол Улсад аль болох ойрын хугацаанд вакцин нийлүүлэхийн төлөө байгаагаа Элчин сайд М.П.Сингх илэрхийлэв. Мөн тэрбээр, Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал тун удалгүй сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

ХӨСҮТ-ийн ажилтнууд PCR шинжилгээний хариуг өөрчилдөг байжээ
ХӨСҮТ-ийн ажилтнууд PCR шинжилгээний хариуг өөрчилдөг байжээ
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.