Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Гантөмөр: 6300 гаруй аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 35 секунд

Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуй нэгжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа талаар өчигдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга А.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Эрсдэл бүхий обьектуудад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 гаруй ажилчид уртасгасан цагаар худалдааны байгууллагын 1937, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 509, ахуйн үйлчилгээний 1432  цэг болон эрсдэл бүхий 2451 гээд нийт 6398  аж ахуйн нэгж байгууллагад ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна” хэмээн хэллээ.

Харин шинэ төрлийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр хүртэлх газрыг цэвэрлэхгүй байгаагаас үүдэж халдваргүйжүүлэлтийн ажил удааширч байгааг “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав дуулгалаа. Тэрбээр “Аж ахуйн нэгжүүд их цэвэрлэгээ хийгдсний дараагаар халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэх ёстойг ойлгохгүй байна. Аж ахуйн нэгжүүд албан ёсны  Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн холбооны үнэмлэхтэй хүмүүсээр ариутгалыг хийлгүүлнэ. Захирагчийн ажлын алба тусгай зөвшөөрөлтөй байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд нэг метр газрыг 200 төгрөгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Гэтэл зарим нэг ашиг хонжоо хайсан байгууллагууд метр квадратыг 1500 төгрөгөөр халдваргүйжүүлэлт хийж байна” хэмээн хэлэв.

Аж ахуйн нэгж байгууллагуудын ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд нийслэлийн Мэргэжлийн хяналтын 70 гаруй байцаагч хяналт тавьж байгаа аж. Ингэхдээ тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын  ашиглаж буй халдваргүйжүүлэлтийн бодисыг лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргаж байгаа гэнэ. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх аж ахуйн нэгжүүдийг халдваргүйжүүлэлт хийхийг албаныхан уриаллаа.

"АНУ-ын ЭСЯ-наас коронавирусийн халдварын эсрэг шаардлагатай зүйлээр дэмжин ажиллана"
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.