Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан маргааш болно. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн  эсэхийг хянан хэлэлцэх юм.

Тодруулбал, нэр бүхий иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлжээ. Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг маргааш Цэц хянан хэлэлцэх юм.

Цэцэд очсон заалт:

3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх. гэж заасан байдаг аж. 

Бүх шатны сургууль ТӨЛБӨРӨӨ ХӨНГӨЛӨХ журам баталлаа
Бүх шатны сургууль ТӨЛБӨРӨӨ ХӨНГӨЛӨХ журам баталлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.