АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Hubble сансрын дурангаас авсан хар нүх болон бусад од эрхэсийн өргөн зургийн мэдээллийг хөгжим болгон боловсруулжээ. Энэ нь хүмүүст “Сансрын симфони” сонсох боломж олгосон байна.
NASA агентлаг сансрын зурган мэдээллийг хөгжим болгон хувиргаснаар сансрын тухай төсөөлөлд шинэ хуудас нээж байна. Ийнхүү хөгжим бүтээхийн тулд рентген туяаны Чандра төв зурган мэдээлэл дээрх рентген туяаны хэмжээг хөгжмийн үелзэлд хувирган боловсруулжээ.