Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фужянь мужаас үлэг гүрвэлийн “бүжгийн талбай” илрүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

      БНХАУ-ын судлаачид зүүн нутгийн Фужянь мужийн Шаньган тойргоос үлэг гүрвэлийн маш олон тооны мөр бүхий “үлэг гүрвэлийн бүжгийн талбай” илрүүлжээ. Одоогийн байдлаар 1600 орчим хавтгай дөрвөлжин метрийг хамарч буй талбайгаас үлэг гүрвэлийн 600 гаруй мөр илрүүлжээ. Энэхүү газар нь Шаньган тойргийн Луншян тосгонд байрладаг байна.

     Малтлагын ажил үргэлжлэх тусам үлэг гүрвэлийн мөрийн тоо олширч, 1000 давах төлөвтэй байгаа ажээ. 80 сая жилийн настай эдгээр мөрийг Сауропод, том жижиг Теропод, Орнитопод зэрэг наад зах нь найман үлэг гүрвэлийнх гэж үзэж байгаа гэнэ. Шинээр илрүүлсэн мөрүүдийн дунд урт хүзүү, сүүлтэй, 20 метр өндөр биетэй, өвсөн тэжээлт том Сауроподын мөр байжээ.

Селтикс Портландыг нэг онооны зөрүүгээр хожлоо
Селтикс Портландыг нэг онооны зөрүүгээр хожлоо
 
Ц.Сандаг-Очир: 167 улсын төлөөлөгчид манай улсад ирсэн ба нийслэлд 9736 зочид буудлын өрөө захиалга авчээ
Ц.Сандаг-Очир: 167 улсын төлөөлөгчид манай улсад ирсэн ба нийслэлд 9736 зочид буудлын өрөө захиалга авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.