Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт иргэдийн 93 хувь нь 300 мянган төгрөгөө аваад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Цар тахлын хөл хорионы хүнд үеэр Монгол Улсын засгийн газраас 3,373,025 иргэндээ 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр /пүрэв/ гаргаж, тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн.

Өчигдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 3,173,897 иргэний 952,169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Мөн өдрийн байдлаар нийт 32,144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна. 

Үүнд:
- Хүлээн авагчийн данс хаагдсан, 
- Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн, 
- Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн, 
- Хүлээн авагчийн нэрний өмнө болон хойно сул зай авч бичсэн, 
- Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн, 
- Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон.

Иймд ebarimt.mn  дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.

Харин гүйлгээ түр саатаад байсан 12,000 ахмадын тэтгэврийн данс руу өнөөдөр, маргааш гүйлгээ хийгдэх болохыг зарим банк мэдээллээ. Мөн ebarimt.mn – д өөрийн регистрийн дугаараа оруулан гүйлгээний талаарх мэдээллийг шалгах боломжтой боллоо.

Халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна
Халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.