ОБЕГ-ийн мэдээлснээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Бурхан халдун” ууланд 35 настай эрэгтэй нас баржээ.
“Бурхан халдун” ууланд /аймгийн төвөөс 400 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 200 км-т/ Ландкруйзер-200 загварын автомашинтай таван хүн гараад буцах замдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Э /35 настай, эрэгтэй/ нас барсан тул тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг иргэн Б 02.16-ны өдрийн 22:18 цагт өгчээ.
Тус аймгийн Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай Биндэр сумаас 02:15 цагт, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 06:00 цагт “Бурхан халдун” уулын чиглэлд тус тус хөдөлгөөн үйлджээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Сүхбаатар мөн өдрийн 17:16 цагт Эрэн хайх, аврах салбарын дарга, ахмад Ч.Гантогтохтой утсаар холбогдож “Бурхан халдун” уулнаас тухайн иргэний цогцсыг буулгаж, аймгийн төв рүү авч явсан гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.