Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт СХД-ийн жишиг эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав.
Сүхбаатар дүүргийн эмнэлэг нь амбулаторийн 27 кабинеттэй, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай бөгөөд мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа зэрэг эмчилгээ хийх сүүлийн үеийн иж бүрэн тоноглосон өрөөтэй. Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Дүүргийн нэгдсэн эмнэлэг хуучин байрандаа “COVID-19”-өөр халдварласан иргэдийг эмчлэх 100 ор дэлгэж, өнөөдөр үүндээ 67 иргэнийг хэвтүүлэн эмчилж байгаа юм. СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн баллоноор цэнэглэж, хүчилтөрөгчөөр хангах корпус ажилладаг бөгөөд хүндрэлтэй иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжтой юм.