Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт үзлэгийн 60-аас доошгүй хувийг гэрээр хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, коронавируст /Ковид-19/ халдварын талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээн ажиллаж байна. Энэ хүрээнд халдвараас сэргийлэх гарын авлага 100,000 ш, зурагт хуудас 3000 ширхэгийг боловсруулан хэвлүүлж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг хүргэж эхэлсэн юм.

2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн тосгон, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт үзлэгийн 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтэд шилжүүлж, бага насны болон суурь өвчтэй хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг гэрээр үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

Түүнчлэн халдвараас сэргийлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх утсыг дүүргийн Эрүүл мэндийн төв, өрх, тосгоны Эрүүл мэндийн төв, хүүхдийн сэргээн засах төвүүдэд, мөн лавлагаа мэдээлэл өгөх утсыг дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд тус, тус нээн ажиллуулж эхэллээ.

Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад Коронавируст /Ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх зөвлөмжийг холбогдох тушаал, зааврын дагуу боловсруулан гаргаж, харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэхэд бэлэн болоод байна.

ЦЕГ: Айл өрхүүдийг дроноор хянах шийдвэр гараагүй
ЦЕГ: Айл өрхүүдийг дроноор хянах шийдвэр гараагүй
 
Э.Бат-Үүл: Жэнкочууд мега төслүүдийг гацааснаас болж Монголын эдийн засаг ямар их хохирол амсаж буйг Ц.Элбэгдорж “хоолойгоо сөөтөл” улиглан хэлж байсан
Э.Бат-Үүл: Жэнкочууд мега төслүүдийг гацааснаас болж Монголын эдийн засаг ямар их хохирол амсаж буйг Ц.Элбэгдорж “хоолойгоо сөөтөл” улиглан хэлж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.