
УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр Замын-Үүд боомтоор хүнс, ачаа тээвэр хэзээ орж, гарах ирэх талаар ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байгаа. БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын 7-ноос 20 автомашиныг улсын хилээр нэвтрүүлсэн. Хятадын талаас энэ тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллаж байгаа. БНХАУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэсэн юм.