Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянгол дүүрэгт энэ жил 10.3 тэрбум төгрөгөөр байрны фасад, дулаалгын ажил хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

   

    НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Доржзодовын хамт БГД-ийн 13 дугаар хороонд ажиллалаа. БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: “Баянгол дүүргийн хэмжээнд 980 орчим орон сууц байгаагаас зайлшгүй засвар хийх шаардлагатай 250 байр байна. Энэ жил Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар улсын төсөвт 10.3 тэрбум төгрөгийг суулгаж, 29 байранд гадна фасад, дулаалгын ажлыг хийхээр болсон. Байрны дээвэр, дулаалгын ажлыг хийхэд санхүү, хөрөнгө их шаардагддаг. Жишээлбэл, 13 дугаар хороонд 2б, 2в байрны таван орцонд 775 сая төгрөгөөр дулаалгын ажлыг энэ жил хийнэ. Өнгөрсөн 2016-2020 онд нийт 23 байранд гадна фасад, дулаалгын ажлыг хийж байсан судалгаа бий. Цаашид бусад байрны дулаалгын ажлыг үе шаттайгаар хийх болно” гэлээ.

Энэ жил БГД-ийн 13 дугаар хороонд дараах ажлууд хийгдэнэ. Тухайлбал,

  • 2б, 2в байрны гадна фасад, дулаалга,
  • 1, 2 дугаар байрны дээвэр засварын ажил
  • 9 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайг засварлаж, тохижуулах
  • 8, 9 дүгээр байрны урд байрлах 0.132 км зам засварын ажил
  • 5 дугаар байрны арын явган хүний зам, 7 дугаар байрны зүүн талын явган хүний зам, 76-77 дугаар цэцэрлэгийн дундах явган хүний замыг засварлаж, шинэчилнэ.

 

Лондон дахь Мьянмарын элчин сайд байрнаасаа хөөгджээ
Лондон дахь Мьянмарын элчин сайд байрнаасаа хөөгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.