Их Британийн нийслэл Лондон хот дахь Мьянмарын элчин сайдын яамны ажилтнууд эрх мэдлийг булааж, элчин сайдыг байрандаа оруулалгүй дотроос нь түгжжээ. Энэхүү ажиллагааг Мьянмарын цэргийн дэглэмийн талд орсон дэд сайд нь зохион байгуулсан гэж үзэж байна.
Элчин сайд Кяав Звар Минн, “Би байрандаа орж чадахгүй боллоо. Энэ бол Лондон хотын төвд гарсан нэг төрлийн төрийн эргэлт” гэжээ. Британид амьдардаг Мьянмарын иргэд энэ үеэр элчин сайдын яамны гадна цугларч, дэг журам сахиулахаар Лондон хотын цагдаагийн албан хаагчид ирээд байжээ.