Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадаас ирж буй иргэд вакцинд хамрагдсан бол гэрт нь 7 хоног тусгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд
УОК-ын шуурхай штабын дарга Ц.Ганзориг

Улсын онцгой комисс /УОК/-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.04.06/  мэдээлэл хийлээ.

УОК-ын шуурхай штабын дарга Ц.Ганзориг:  "Гэрээр ажиглах хугацааг дараах байдлаар тогтооно. Гадаадаас ирж буй иргэн вакцины эхний тунг тариулснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, халдвар авч эмчлүүлж эдгэсэн хүнийг гэрийн ажиглалтад долоо хоног тусгаарлана. Өөрөөр хэлбэл, гадаадаас татан авч буй иргэнийг тусгаарлах байранд тусгаарлахгүй, гэрийн ажиглалт руу шилжүүлнэ. Мөн Covid-19 халдварт өртөж эдгэсэн хүн гэрээр долоо хоног тусгаарлагдана. Тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн ажилтан албан хаагчийг гэрийн ажиглалтад дөрөв хоног байлгана. Ингэхдээ тухайн байранд Covid-19 халдвар болон сэжигтэй тохиолдол илрээгүй тохиолдолд албан хаагчид гэрээр дөрөв хоног ажиглалтад байх юм.

Гадаадаас ажиллах хүчнээр орж ирсэн иргэдийн шинжилгээний зардлыг ажиллах хүч татан авч буй албан байгууллага бүрэн хариуцна. Тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлнэ. Хэрэв ажиглалтын байранд тусгаарлагдаж буй иргэнээс  Covid-19 халдварын шинж тэмдэг илэрвэл хугацаа харгалзахгүй  PCR шинжилгээ авах  зохицуулалт хийнэ" гэлээ.

Хавдар судлалын үндэсний төвийн 15 ажилтан халдвар авчээ
Хавдар судлалын үндэсний төвийн 15 ажилтан халдвар авчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.