Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дубайд нүцгэн зургаа авхуулсан загвар өмсөгчид хоригдож магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Тагтан дээр нүцгэн зургаа авахуулсан охидод Дубайн цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус хотын хууль сахиулах байгууллагын мэдэгдсэнээр, охидыг 6 хүртэлх сараар шоронд хорих, 5 мянган дирхамаар торгож магадгүй байна.

“Dubai Marina” амралтын бүсийн өндөр байшингийн тагтан дээр зургаа авахуулж байсан охидын дүрс бичлэг өмнө нь нийгмийн сүлжээнд тавигдсан бөгөөд зураг авалтанд 12 охин оролцжээ.

Тэднийг АНЭУ-ын эрүүгийн кодексын 361 дүгээр зүйл заалтын дагуу зүй зохисгүй үйлдэл гаргасан хэмээн буруутгасан байна. Баривчлагдсан охидууд ямар үндэстэн гэдэг нь тодорхойгүй байгаа ч зураг авалтыг зохион байгуулсан хүн нь Оросын иргэн аж. Тэрбээр мөн хагас жилээр шоронд хоригдож магадгүй байгаа аж.

 

Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй
Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.