Вакцины талаарх иргэдийн нийтлэг асуултад УОК болон албаны хүмүүс хариулт өгөв.
Жирэмсэн хүнд вакцин хийж болох эсэхийг одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй. Хөхүүл ээж хийлгэж болно. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий. Өвдөөд эдгэрсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэнэ. Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй. Хавдрын эм, эмчилгээтэй бол хийлгэж болохгүй. Элэгний вирус идэвхжил өндөр бол хийхгүй.
Хамгийн чухал нь эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй байх. Хоёр тунгаа хийлгэж дуусаад 14 хоносны дараа дархлаа бүрэн тогтоно. Анагаах ухааны үүднээс бүрэн боломжтой боловч, эрсдэлгүй байхын тулд ижил үйлдвэрийн вакцин 2 тун хийлгэх хэрэгтэй. Хүн амын 60 хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтоно. Хоёр дахь тунг тариулсны дараа гэрчилгээ олгоно.