Улсын хэмжээнд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 04-ний өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 10 аймгийн 28 суманд нийт 93 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Тохиолдсон аюулт, үзэгдлийн хоёр нь ус цаг уурын гаралтай, 59 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 6 нь геологийн гаралтай, 17 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм. Аюулт үзэгдэл, ослын улмаас 6 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, нийт гурван тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.