Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайванийн Тээврийн сайд огцрох хүсэлтээ хүргүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

Тайваньд өнгөрсөн баасан гарагт галт тэрэг осолдсоны улмаас 51 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэнтэй холбогдуулан Тээврийн сайд Линь Чя Лун огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр ослын хариуцлагыг хүлээн огцрох хүсэлтэй буйгаа Тайванийн Ерөнхий сайд Су Цэнчанд ням гарагт бичгээр хүргүүлсэн байна.

Харин Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ло Пинчэнийн мэдээлснээр, Ерөнхий сайд ослын хариуцлагыг хүлээж буйг нь сайшаасан боловч Тээврийн сайдын огцрох хүсэлтийг авч хэлэлцэхээс татгалзжээ.

Тайванийн зүүн нутагт баасан гаргийн өглөө 490 хүн тээвэрлэсэн зорчигч тээврийн галт тэрэг осолдсон юм. Ослын улмаас 200 орчим хүн гэмтэж бэртжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд галт тэрэгний жолооч багтаж байгаа аж.

Энэхүү явдалтай холбогдуулан Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь, “Засгийн газар зорчигчдын аюулгүй байдлыг хангахын төлөө чадах бүхнээ үргэлжлүүлэн хийх болно” хэмээв. Мөн Тайваньтай ойр оршдог орнуудын удирдагчид амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, Тайванийн эрх баригчдад тусламж санал болгосон байна.

Б.Баатархүү: Олимпын аварга Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тогтооно
Б.Баатархүү: Олимпын аварга Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тогтооно
 
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.