Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан шинэ коронавирус (COVID-19)-ээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг уншигч танд хүргэж байна.
ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
- Гараа сайтар савандаж угаах
- Олон хүн цугларсан газраар явахгүй байх
- Гадуур явахдаа бээлий өмсөх
- Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Бухимдахгүй тайван байх
- Халуун, бүлээн шингэн ихээр уух
- Амны хаалт хэрэглэх
- Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хоолойг зайлах
- Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
- Түүхий ус уухгүй байх
- Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байхыг хичээгээрэй.
ГЭР БҮЛД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
- Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
- Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх
- Хүүхдийн тоглоомыг сод, давстай халуун усаар угааж цэвэрлэх
- Хоёр цаг тутамд хүний гар хүрсэн эд зүйлийг чийгтэй алчуураар цэвэрлэх
- Гар, нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх
- Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх
- Хоол бэлтгэх мах, гурилын мод тусдаа байх
- Өндөг, мах зэрэг бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх
- Нэг тавагнаас олноороо иддэг хоолноос татгалзах
- Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Цонх салхивчаа өдөрт 3-4 удаа онгойлгож, агааржуулалт хийх
- Агаар шүүгч хэрэглэх
Та өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хувь нэмэр оруулж, дээрх зөвлөмжийг биелүүлснээр шинэ коронавирус болон ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх боломжтой.