Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадад хоёр тун вакцин хийлгээд ирсэн иргэдийг тусгаарлахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Гадны улсад Ковид19-ийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай нислэгээр эх орондоо ирэхэд тусгаарлалтад оруулахгүй болохыг ОК-ын Шуурхай штабаас мэдээлжээ. 

Өөрөөр хэлбэл, хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, гэртээ харих боломжтой юм байна.

Харин вакцинд хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах бөгөөд хоёр удаа шинжилгээ авна. Шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь гаргана. 

Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд гурван удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болно. 

Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгнө гэдгийг Шуурхай штаб мэдээллээ.

Мексиктэй залгаа хилд саатуулагдсан цагаачдын тоо нэмэгджээ
Мексиктэй залгаа хилд саатуулагдсан цагаачдын тоо нэмэгджээ
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.