АНУ-ын Хил, гаалийн хяналтын алба өнгөрсөн сард Мексиктэй залгаа хилд нийт 171 мянга гаруй дүрвэгчийг саатуулсан нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Гуравдугаар сард Мексиктэй залгаа хилд насанд хүрээгүй 18 мянга гаруй хүүхэд саатуулагдсан нь өмнөх сарын үзүүлэлтээс 99 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 53 мянга гаруй хүн гэр бүлээ дагуулан америкийн хилийг хууль бусаар давахыг оролдсон байна.
Уг асуудлаас болж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа хатуухан шүүмжлэлд өртжээ. Тухайлбал, АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа хууль бус цагаачлалд хэтэрхий зөөлөн бодлого баримталсны улмаас ийнхүү өсөж байна гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсэн байна. Насанд хүрээгүй хууль бус цагаачдыг голдуу хүүхдэд тохиромжгүй нөхцөлд байлгаж байгааг нь эрх баригчид шүүмжилжээ.
Латин Америкийн орнуудаас сүүлийн 20 жилд байгаагүй их хууль бус цагаачид давлагаалан орж ирэхэд бэлтгэлтэй байхыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркас өмнө нь анхааруулсан гэнэ.