Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга ажлын тусгай горимд шилжүүлэх санал гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд


Баян-Өлгий аймагт шинэ коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол, илэрч тусгаарлагдаад байна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан “Ажлын тусгай горимд шилжүүлэх тухай” А/239 дугаар захирамж гаргалаа.

“Ажлын тусгай горимд шилжүүлэх тухай” захирамжийг танилцуулж байна.

Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдүүдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах,

2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий аймгийн Шуурхай штаб байгуулахыг Засаг даргын Тамгын газар /Х.Тилеген/, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, сумдад мөн адил Шуурхай штаб байгуулж, хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.

3. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахтай холбоотой мэдээ, мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх, дараалал харгалзахгүй дамжуулах, мөн цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүн зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Орон нутгийн олон нийтийн радио, телевиз /Н.Оспан/-д даалгав.

4. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх ажлыг эрчимжүүлэхийг Автотээврийн төв /Т.Сайдолда/, Эрүүл мэндийн газар /С.Айгүл/, Цагдаагийн газар /Б.Наранбаатар/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Мухамед/ нарт тус тус үүрэг болгов.

5. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар /Х.Тилеген/-т даалгав.

6. Аймгийн хэмжээнд цагаан сарын баяртай холбогдуулан хүнс, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглов.

7. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан эх, эцэг, асран хамгаалагчид 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт даалгав.

8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын даргын тушаал, захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Х.Тилеген/, Онцгой байдлын газар /Б.Анхбаяр/ нарт үүрэг болгов.

9. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хавыл/-д тус тус даалгаж үүрэг болголоо.

Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ
Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ
 
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.