ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Энэ нь лабораторийн түргэвчилсэн оношилгоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өвчтөний нэгдүгээр хавьтлыг шуурхай шинжилгээнд хамруулж эхэлсэнтэй холбоотой байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Хуурамч мэдээлэл тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр орой тараасан худал, ташаа мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Г-г олж тогтоон, шалгаж байна. Энэ мэт худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат хэллээ.
Түүнчлэн 2 сарын 11-ны өдөр Сүхбаатар болон Замын-үүдэд илэрсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч Монголд одоогийн байдлаар коронавирусийн тохиолдол илрээгүй байна. Харин Дорнод болон Баянөлгийд илэрсэн сэжигтэй тохиолдлын сорьц өглөө таван цагт ирсэн.Одоо шинжилгээ хийгдэж байгааг албаныхан мэдээллээ.