Японы “JGC Holdings” компани Монголын анхны нэмэлт цэнэг хураагууртай нарны цахилгаан станцын зураг төсөл, бүтээн байгуулалтыг хариуцахаар боллоо.
Монголын Эрчим хүчний яам 5 мВт-ын хүчин чадал бүхий нарны станц барих гэрээг “JGC”, Японы “NGK Insulators” болон дотоодын “MCS International” компанитай байгуулжээ. Энэхүү гэрээний үнийн дүн хараахан тодорхойгүй байна.
Нарны цахилгаан станцыг байгуулах ажил Улаанбаатар хотоос баруун зүгт 1100 км зайд оршдог Улиастай суманд ирэх сараас эхлэх бөгөөд станцын үйл ажиллагааг ирэх оны хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү станц нь Улиастайн 20 мянга орчим оршин суугчийн эрчим хүчний хэрэгцээг хангах юм.
“NGK” компани өвөлдөө цельсийн -40 хэмд хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс нөхцөлд тохирсон цэнэг хураагуурыг үйлдвэрлэх бол “MCS International” компанийн хувьд станцыг байгуулагдсаны дараах үйл ажиллагааг хариуцах ажээ. Монголын төсөл нь хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад туслалцаа үзүүлэх Японы хөтөлбөрийн шалгуурыг хангажээ. Тодруулбал, энэхүү төсөл нь Японы нүүрсхүчлийн давхар ислийн жилийн ялгарлыг 6423 тонноор бууруулах төлөвтэй байгаа аж.