Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамгийн үнэтэй кофены түүхий эдийг амьтны ялгадсаар хийдэг

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 12 секунд

Дэлхийн хамгийн үнэтэй кофены түүхий эдийг “Kopi Luwak” гэж нэрлэдэг. “Kopi” гэдэг нь Индонез хэлээр кофе гэсэн үг бөгөөд “Luwak” гэдэг нь Азийн хачин сүүлт суусар хэмээх амьтныг нэрлэдэг нутгийн нэршил аж.

Модон дээр амьдардаг уг бяцхан амьтан кофены жимсээр хооллодог ч сайн шингээж чаддаггүй учир ялгадас нь жимс хэвээрээ гардаг байна. Амьтны гэдсээр дамжин гарсан кофены жимс өвөрмөц амт үнэртэй болдог бөгөөд үүнийг түүж, цэвэрлээд 450 граммыг 600 ам.доллараар худалддаг байна. Ийм үнэтэй түүхий эдээр бэлтгэсэн кофе нэг аяга нь 80 доллар байдаг.

Дэвсгэр мэдээлэл: Индонезод цацагт хяруултай төстэй шувууны сангасаар мөн кофе хийдэг бөгөөд 500 грамм нь 190 долларын үнэтэй. Түүнчлэн зааныг тусгай кофены шошоор хооллоод ялгадсаар нь кофе хийдэг бөгөөд үүнийгээ “хар зааны ясан кофе” гэж нэрлэдэг байна.

Фото: Энэ жил цэрэгт явах БНСУ-ын одод
Фото: Энэ жил цэрэгт явах БНСУ-ын одод
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.