Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрсдэл бүхий бүс нутгаас хүнс импортлохыг МХЕГ-аас түр хязгаарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй өндөр хоруу чанартай шувууны томуу өвчний дэгдэлт гарч, коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн, хүний амь, нас эрсэдсэн бүс нутгаас үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн импортлохыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлаж байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Иймд хязгаарлалт хийж байгаа энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ямар нэг эрсдэл үүсгэхгүй хууль, журам, тушаалын хэрэгжилтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаагаа зохицуулж ажиллахыг мэдэгдье.

Говь-Алтай аймагт 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Говь-Алтай аймагт 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц