Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Салхи шуурганы улмаас есөн иргэн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Энэ сарын 13, 14 ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг иргэдээс ирүүлжээ.

Дуудлагын дагуу аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид нийт 565 хүнийг эсэн мэнд олж, өнөөдөр буюу 15-ны 13:00 цагийн байдлаар 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Салхи шуурганы улмаас Архангай аймагт 1, Дундговь аймагт 8 иргэн нас барсан бол 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурсан байна.

Г.Мөнхцэцэг: Миний бие эрэн хайх ажиллагаанд 5'000'000 төгрөг хандивлалаа
Г.Мөнхцэцэг: Миний бие эрэн хайх ажиллагаанд 5'000'000 төгрөг хандивлалаа
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.