Хятадын Гадаад хэргийн яамнаас Хонгконгоос эх газрын Хятад руу нэвтрэх гэж буй гадаадын иргэдийн визний журмыг хөнгөвчлөх шинэ журам гаргаснаа танилцуулжээ.
Тодруулбал, зөвхөн хятадад бүтээсэн коронавирусийн вакцин хийлгэсэн гадаадын иргэдэд энэ журам үйлчлэх юм. Хятад вакцин тариулаагүй виз мэдүүлэгчдээс тус улсын Гадаад хэргийн яам, орон нутгийн худалдааны хэлтэс, эсвэл Хятадын төрийн өмчит үйлдвэрийн газрын урилга болон урилга баталгаажуулах хуудсыг зайлшгүй шаардана гэв. Тус улсад байнга оршин суух виз бүхий иргэдэд ч энэ журам хамааралтай гэж мэдэгдэв.
Хятад иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэд, тэдгээрийн хүүхэд, гэр бүлийн гишүүд Хятад дахь гэр бүлдээ зочлох, оршуулгын ёслолд оролцох, эсвэл хүнд өвчтэй хүнтэй уулзах, тэднийг асрах зорилгоор виз мэдүүлсэн тохиолдолд хөнгөвчилсөн журам үйлчилнэ гэжээ. Хөнгөвчилсөн журмаар тус улс руу зорчихын тулд зөвхөн Хятадад үйлдвэрлэсэн вакциныг виз мэдүүлэхээсээ дор хаяж 14 хоногийн өмнө нэг тунгаар тариулсан вакцинжуулалтын гэрчилгээ авсан байх шаардлагатай аж. Ийм хүмүүсээс коронавирусийн шинжилгээний хариу шаардахгүйгээр Хятадын хилээр нэьтрүүлэх юм байна.