Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Тусгаарлах байранд байсан 70 настай эмэгтэй өчигдөр нас барсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

ЭМ-ийн сайд С.Энхболд тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай иргэн нас барсан талаар тайлбар хийлээ.

Тэрбээр "Монголика тусгаарлах байранд энэ сарын 11-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж ирсэн 70 настай эмэгтэй нас барсан. Төв аймагт оршин суудаг хаягтай. Ганцаараа амьдардаг иргэн байсан. 12-ны өдрийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байсан. Тусгаарлалтад байхад нь СЭМҮТ-өөс эмч нар ирж үзэхэд хөнгөн хэлбэрийн ой тогтоолтын алдагдалтай, сэтгэцийн өөрчлөлттэй байна гэдэг дүгнэлт гаргасан. Суурь өвчний шалтгаан байх магадлалтай. Өчигдөр гэнэт нас барсан. Ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал бид задлан шинжилгээ хийгээд үхлийн шалтгааныг тодруулна. "

Ж.Эрдэнэбат пүрэв гаригт УИХ-ын гишүүний тангараг өргөнө
Ж.Эрдэнэбат пүрэв гаригт УИХ-ын гишүүний тангараг өргөнө
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.