Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашнаас цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 12-ноос 02 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
 
“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.