Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жиньпин коронавирусийн асуудлаар анх удаа олон нийтэд ил гарав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 29 секунд

Үхлийн аюултай шинэ коронавирусийн талаар анхааруулж байсан эмч нас барж баатар болсны дараа л БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин анх олон нийтийн өмнө гарч ирэв.

Ноён Ши даваа гарагт Бээжингийн Чаоян дүүрэгт очиж, “шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэг бэлтгэл ажилтай танилцаж байна” гэж Синьхуа агентлагийн мэдээлэв. Ши маск зүүж, халуунаа шалгуулж байгаа зургуудыг нь нийтэлжээ.

Ши Жиньпин 1-р сарын 19-21-ний хооронд Юньнань муж руу аялсны дараа анх удаа олон нийтийн өмнө гарч ирсэн нь энэ юм. Хятадын цагаан сарын баярын өмнөхөн тус улсын удирдагч жижиг хот, тосгоноор аялан аялдаг уламжлалтай аж.

Ши Жиньпин шинэ коронавирусийн тархалтын голомт болох Ухань хотод одоо хүртэл айлчлаагүй байгаа юм. Түүний оронд орлогч Ли Кэчянд 1-р сарын 27-нд  Ухань хотод очсон билээ. Ли айлчлалын үеэр илүү  вирусээр өвдсөн хүмүүстэй ажиллаж байгаа эмч, сувилагч нартай уулзсан юм. Мөн нэг дэлгүүрээр зочилжээ. Хятадын коммунист намын 25 гишүүнтэй улс төрийн товчооны цорын ганц эмэгтэй Сун Чанлан саяхан Ухань дээр очиж нөхцөл байдалтай танилцжээ.

Ши төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр харагдах нь ховордсон байсан юм. Хятадын улс төрийг судлаач, шинжээч Сэм Крэйн “ноён Ши-гийн анхаарлын төвд байхгүй байх нь Коммунист намыг биш харин орон нутгийн удирдлагыг буруутгах стратеги байх магадлалтай” гэж үзэж байна. Өнөөг хүртэл зөвхөн Ухань мужийн албан тушаалтнууд шинэ коронавирусийн тархалтын улмаас халагдсан эсвэл шийтгүүлсэн байдаг.

Өнгөрсөн долоо хоногт шинэ коронавирусийн талаар мэдээлсэн 34 настай эмч Ли Вэнлянгийн үхэл Хятадын удирдагчдын төлөвлөгөөг өөрчилсөн бололтой. Уй гашуу, уур хилэнгээр давалгаалж байхад эмчийн үхлийн тухай мэдээг эхэндээ цензурдахыг оролдож, түүний үхлийн тухай баримтуудыг дахин бичүүлэхгүй байх гэж  оролдсон нь хүмүүсийн уурыг илүү их хүргэжээ. Үүний дараанаас хятадын ард түмэн үг хэлэх эрх чөлөөтэй болох хэрэгтэй гэж ярьж эхэлжээ.

Судлаач нар нэг удирдагчтай байх тогтолцооны аюул нь энэ юм гэж үздэг. Алдаагаа нуун дарагдууллах гэж оролдсоноор асуудлыг хүндрүүлдэг байна. Шинэ коронавирус бол Ши-д ирсэн Чернобыль гэж зарим судлаач хэлж байна.

Сүүлийн жилүүдэд засаглалын хамгийн том хямралтай тулгараад байгаа Хятадын коммунист нам короновирусийн тархалтыг зохицуулах, олон нийтийн тайвшруулахын тулд нөхцөл байдлыг хяналтандаа авахаар оролдож байна. Нас барсан эмч Ли-ийн үхлийн хариуцлагыг мөн орон нутгийн албан тушаалтнуудад үүрүүлж эхэлжээ. Ямар ч байсан тахлын хямралыг хяналтанд оруулахаар ноён Ши ард түмэнтэй уулзахаар гарч эхэлжээ.

Эх сурвалж: Quartz, Bloomberg

 

Коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт хэрхэн сөрөг нөлөө үзүүлж буй талаар шинжээчид дүгнэжээ
Коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт хэрхэн сөрөг нөлөө үзүүлж буй талаар шинжээчид дүгнэжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.