Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЛААНБААТАР: Өдөртөө 1-3 градус дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд


2020 оны 02  дугаар сарын 10-ны 20 цагаа­с 2020 оны 02 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээг хүргэж байна. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Эг-Үүр,  Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн,  өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Монголын банкны холбооны гүйцэтгэх удирдлага шинээр томилогдлоо
Монголын банкны холбооны гүйцэтгэх удирдлага шинээр томилогдлоо
 
“Ерөнхийлөгчөөс “Та надад хариуцлага тооцох уу“ гэж асуугаагүй“
“Ерөнхийлөгчөөс “Та надад хариуцлага тооцох уу“ гэж асуугаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.