Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул, Хэнтий аймаг орох хөдөлгөөнөө хязгаарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Улаанбаатар чиглэлд зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн тодорхой журмаар хязгаарлах болсон талаар Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас мэдээлжээ. 

Вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирэх иргэд, автомашинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас тус аймагт очих иргэд асуумж бөглөн нэвтрэх аж. 

Мөн Хэнтий аймагт гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, өчигдөр орой Хэнтий аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, Улсын онцгой комиссын № 07 дугаар хурлын тэмдэглэл, аймгийн нутаг дэвсгэрт хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад ажлаар цар тахлын эрсдэлтэй бүс нутгаас нэвтэрч буй хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын уралдаан тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцсэн байна. 

Хуралдааны дүнд, аймгийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай А/132 дугаар захирамж гарлаа. Үүнд:

  1. Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон голомтот бүс нутгаас хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр/ -аас бусад иргэдийн орох хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас тодорхой хугацаагаар хязгаарлалаа. Хүндэтгэн үзэх шалтгаанаар нэвтэрч буй жолооч, иргэд PCR шинжилгээний хүчинтэй бичигтэйгээ нэвтэрнэ гэсэн үг.
  2. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын уралдаан, тэмцээ зохион байгуулахыг хориглолоо.
  3. Орох хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Чингис хотын хаалганд шалган нэвтрэх хяналтын цэг ажиллуулахыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгалаа.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ц,Чогсомжав, Шуурхай штабын дарга Ж.Эрдэнэбат нарт даалгалаа хэмээн Хэнтий аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Хэнтий аймгийн Засаг даргын захирамж:

 

О.Галбадрах: Ломбардуудын мөрдөх түр хууль бол “ялгаварлан гадуурхсан хууль”
О.Галбадрах: Ломбардуудын мөрдөх түр хууль бол “ялгаварлан гадуурхсан хууль”
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.