Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын хурлаар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн баримтуудыг нууцаас гаргах талаар хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж буй. Одоогоор хуралдаан завсарласан бөгөөд 18:00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм байна.  Уг хурлаар "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай" асуудлыг хэлэлцэх аж. Хурлаас гарсан шийдвэрийг хурлын дараа зарлана гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 401 дүгээр хорих ангид очиж С.Зоригийн хэрэгт буруутгагдан ялаа эдэлж буй Т.Чимгээтэй уулзсан билээ. Энэ үеэр Т.Чимгээг байцаах явцдаа эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн хэмээн мэдэгдсэн. Ингэхдээ хар тамхи судсаар нь тарьж, хувцсыг нь тайлж бичлэг хийгээд нөхөрт нь үзүүлсэн зэргээр ярьсан билээ. Тэгвэл Ерөнхий сайдын ярьсныг батлах бичлэг зэргийг нууцаас гаргах эсэх талаар хэлэлцэхээр болжээ. 

Улсын хэмжээнд 2795 төсвийн санхүүгийн тайланд аудит хийхэд 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ
Улсын хэмжээнд 2795 төсвийн санхүүгийн тайланд аудит хийхэд 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.