Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Блүүмбэрг: Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тохиролцсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 57 секунд

Блүүмбэрг албан ёсны сайтдаа манай улсын Ерөнхийлөгчийн талаарх нийтлэлийг гаргажээ. Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Монгол улсын экс Ерөнхий сайд одоогийн Ерөнхийлөгчийн зохион байгуулсан байж болзошгүй гүтгэлгийн золиос болсон гэж хэлж байсан юм. Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд Халтмаагийн Баттулгыг олон шатны шүүх холбогдсон авлигын томоохон схемийг удирдсан хэмээн буруутгасан юм. С.Батболд ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа.

"Энэхүү баримтыг Нью Йорк хотод байгаа чухал баримт нотолгоог олж авч, ард нь байгаа хүмүүсийг тодруулж, гаргасан хуурамч нэхэмжлэлийг нотлох зорилгоор авчирсан" гэж С.Батболд мягмар гарагт Нью-Йорк хотод болсон шүүх хуралдааны үеэр мэдэгджээ.

Самбо бөхийн дэлхийн аварга, Дональд Трамптай харьцуулагдаж байсан Х.Баттулга 2017 онд засгийн эрхэнд гарч, үндэстэн дамнасан корпорациуд Монголын байгалийн баялгийг хулгайлсан хэмээн популизбм хийж байсан юм. Тэрбээр өмнө нь засгийн эрхэнд байсан улс төрчдийг улс орноо гадаадын компаниудын ашиг сонирхол нийцүүлж худалдсан хэмээн буруутгасан.

С.Батболдыг өөр хэд хэдэн нэр бүхий хүний хамт Монголын хоёр том уурхайтай холбоотой авлигын схем зохион байгуулж, 250 сая долларын хууль бус ашиг олсон гэж буруутгажээ. Монгол улсын засгийн газрын агентлаг болон төрийн өмчит уул уурхан хоёр компани С.Батболдын эсрэг АНУ, Их Британи, Хонконг, Сингапур, Монголын шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус агентлаг С.Батболдыг JPMorgan Chase & Co –той холбоотой гэдгийг нотлохоор Нью-Йоркийн холбооны шүүхэд хандаад байгаа юм.

Харин С.Батболд эдгээр нэхэмжлэлийн ард Х.Баттулгыг байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ. Тэрбээр мөн JPMorgan-оос бичлэг авахыг оролдож буй Монголын засгийн газрын оролдлогыг эсэргүүцэж байгаа юм. "АНУ-ын шүүхэд гаргасан эдгээр нэхэмжлэлийн цаана байгаа улс төрийн жинхэнэ зорилго, Монголын ардчилалд учруулж буй аюулыг илчилж байна" гэж С.Батболдын өмгөөлөгч Орин Снайдер цахим хуудсандаа гаргасан мэдээлэлд дурджээ.

С.Батболд гадаадад шүүх хуралд татагдан оролцож байгаа оролцогчдоос бичиг баримт шаардахыг зөвшөөрсөн дүрмийн дагуу баримтуудыг өгчээ. Тэрбээр Нью-Йоркт төвтэй мөрдөн байцаах “K2 Integrity” фирмээс нотлох баримт олж авахыг зөвшөөрсөн шүүхийн тогтоолыг хүлээж байгаа юм. Тус фирм нь Монгол Улсын төрийн албан тушаалтнуудын шүүх ажиллагаа болон Ерөнхий сайд асантай холбоотой шүүх ажиллагаанд туслалцаа үзүүлж байжээ.

“K2 Integrity” одоогоор хариу өгөөгүй байгаа юм. Х.Баттулгын төлөөлөгчидтэй мөн шууд холбогдох боломжгүй байгаа ажээ. С.Батболдыг авлигын хэрэгт буруутгаж буй Монголын талын төлөөлөгчид, хуульчид тайлбар авах хүсэлтэд мөн хариу өгөөгүй байна.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тохиролцож, шүүгч, хууль сахиулах байгууллагын дээд албан тушаалтнуудыг ажлаас нь халах эрх мэдэл бүхий хууль тогтоомж боловсруулсан. С.Батболд өөрийгөө “ардчиллын тууштай өмгөөлөгч” хэмээн цоллож, түүнийг авлигын хэрэгт буруутгаж буй нэхэмжлэл нь Х.Баттулгын дарангуйллын нэг хэсэг. Х.Баттулгын гар дор дарангуйллын засаглал руу шилжиж Монголын залуу ардчилал аюулд ороод байна" гэж С.Батболд мэдүүлэгтээ хэлсэн байна.
 

ЗГ: 18-34 насны 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургана
ЗГ: 18-34 насны 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургана
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.