Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсад нийт 26 мянган иргэн вакцинд хамрагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуульд очин дархлаажуулах ажлын явцыг өнөөдөр шалгасан тухай Шадар сайдын ажлын алба мэдээлэв.

Тус сургуулийн 1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулсны дараа биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй. Гэвч тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй гэнэ. Дархлаажуулах үед аюулгүй байдлыг хангаж, ариутгал, халдваргүйтгэлээ сайн хийхийг Шадар сайд анхаарууллаа. Мөн иргэдэд вакцины талаарх зөвлөмж, мэдээллийг түлхүү өгч байхыг холбогдох албаныханд сануулав.

Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар,  тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын  ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэлжээ. Монгол Улсад COVID-19-ийн эсрэг дархлаажуулах ажил өнгөрсөн сарын 23-нд эхэлсэн. Улсын онцгой комисс 14 хоног тандан судалсны дараа дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдрөөс дархаалжуулах ажлыг өргөжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар ажиллаж байна. Монгол Улс өнөөдрийн байдлаар, 26 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулаад байна.

Ташрамд дурдахад,  дүүрэг бүрт 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллахаас өнөөдөр 44 нь ажиллаж байна. Үлдэх  40 гаруй цэгийг ариутган халдваргүйтгэж маргаашаас иргэдийг хүлээн авахаар болжээ.

БНСУ-д мансууруулах бодисны наймаачдыг баривчилжээ
БНСУ-д мансууруулах бодисны наймаачдыг баривчилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.