Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д мансууруулах бодисны наймаачдыг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

БНСУ-ын цагдаагийн ажилтнууд мансууруулах бодис наймаалдаг бүлгийн 40 орчим гишүүнийг баривчилсан гэж Сөүл хотын Цагдаагийн газар өнөөдөр мэдээлжээ.

“Тэднийг Камбож болон Зүүн Өмнөд Азийн бусад орноос метамфетамин нууцаар хил давуулж, хууль бус мансууруулах бодисуудыг хувь хүмүүст нийлүүлдэг байсныг тогтоосон” гэж Цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Баривчлагдсан хүмүүсийн нэг болох 50 гаруй насны эрэгтэйг бүлэгтээ голлох үүрэг гүйцэтгэдэг хэмээн сэжиглэж байгаа аж. Цагдаа нар түүнийг зургаан сарын турш эрэн сурвалжилсны дүнд хоёрдугаар сарын дундуур Сөүлийн баруун өмнөд хэсэгт байрладаг нэгэн байрнаас баривчилжээ.

Мөрдөн байцаагчид тухайн газраас 900 гр метамфетамин хураан авсан байна. Энэ нь ойролцоогоор 500 сая вон буюу 438 мянган ам.долларын үнэтэй бөгөөд 20 мянга орчим хүн хэрэглэх боломжтой гэж цагдаагийн ажилтнууд мэдээлжээ. Цагдаа нар сүлжээний бусад гишүүн, тэдний хамсаатнуудыг үргэлжлүүлэн мөрдөж байгаа юм байна.

Завхан аймгийн Шилүүстэй суманд ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илэрлээ
Завхан аймгийн Шилүүстэй суманд ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илэрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд