Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймгийн Шилүүстэй суманд ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Улаанбаатар хотоос Завхан аймгийн Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусний халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байна.
 
Тэгвэл тусгаарлалтад байсан нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс дахин 2 иргэний PCR шинжилгээний хариу "Эерэг" гарчээ. Ингэснээр Завхан аймагт 4 иргэн коронавирусний халдвар аваад байна. Шинээр халдвар авсан 2 иргэнийг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүллээ.
 
Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна.
 
Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүллээ.

Эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо
Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ