Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулсан. Дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд хэлж, вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ хэмээн хэлсэн билээ.
“Монос трейд” компани АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгснөө ч энэ үеэр хэлсэн.
Тэгвэл өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Ганзориг ""Монос" энэ сард 65 мянган тун АстраЗенека вакцин оруулж ирэх тухайгаа сүүлд уулзахдаа хэлсэн. Цаашид ч оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Мон эм импекс, Интермэд гэх мэт хувийн хэвшлүүдээс эхнээсээ оруулж ирсэн" хэмээн бичсэн бөгөөд "Монос"-т зөвшөөрөл өгсөн гэсэн.
Гэтэл "Монос трейд" компанийн захирал Л.Эрдэнэчимэг "Уучлаарай. Монос зөвшөөрлөө аваагүй байгаа. Та нар зөвшөөрөл өгсөн гэх, ЭМЯ-аас юм юм шаардаад одоо болтол өгөөгүй л байна шүү" хэмээн хариу мэдэгдэв.
Уучлаарай. Монос зөвшөөрлөө аваагүй байгаа. Та нар зөвшөөрөл өгсөн гэх, ЭМЯ аас юм юм шаардаад одоо болтол өгөөгүй л байна шүү https://t.co/IpYrsfU669
— Эрдэнэчимэг Лувсан (@Erdenechimeg_L) March 9, 2021
Нэмэлт: Энэхүү мэдээллийг оруулснаас хойш Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Ганзориг "Эм импекс, Ач үр ХХК-иуд өмнө нь зөвшөөрөл авсан. Моносын хувьд бичиг баримт нь одоо бүрдсэн. Өнөөдөр зөвхөн Моност зориулж дахин Хүний эмийн зөвлөл хуралдаж зөвшөөрөл өгөх гэж байна" хэмээн жиргэжээ.