Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон, АНУ-ын сайд нар Токиод уулзана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Япон, АНУ-ын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар гуравдугаар сарын 16-нд Токио хотноо “2+2” хэлбэрээр уулзахаар төлөвлөжээ.

"Nikkei" сонинд мэдээлж буйгаар, уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь БНХАУ-тай холбоотой асуудал байх гэнэ. Тодруулбал, талууд Токио, Бээжингийн хоорондох газар нутгийн маргааны сэдэв болох Сенкаку (Дяоюйдао) арлуудын бүсэд Хятадын хөлөг онгоцуудын үйл ажиллагаа идэвхэжсэнд түгшиж буй тухай заалтыг хамтарсан мэдэгдэлдээ оруулж магадгүй байна.

Америкийн тал 1960 онд байгуулсан Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын баталгааны тухай хоёр талын гэрээний 5-р зүйлд заасны дагуу Япон, түүний дотор Сенкаку арлуудыг ​​хамгаалах үүрэг амлалтаа өмнө нь нотолжээ. Ийм хэлбэрээр хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сард Вашингтонд хэлэлцээ хийсэн байна.

“Ажлын байрыг дэмжих” зээлийн үйлчилгээ маргаашнаас эхэлнэ
“Ажлын байрыг дэмжих” зээлийн үйлчилгээ маргаашнаас эхэлнэ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.