Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харри, Меган Маркл нарын ярилцлага 17.1 сая үзэлттэй байв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нарын хөтлөгч Опра Уинфритэй хийсэн телевизийн ярилцлагыг дунджаар 17.1 сая хүн үзсэн байна.

“Nielsen” судалгааны албаны дурдсанаар, ярилцлага эхэлснээс хойших нэг цагийн хугацаанд нэвтрүүлгийг 16.9 сая хүн үзэж байсан бол хоёр цагийн дотор энэ тоо 17.3 сая болж нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь “CBS” телевизээр гарч байсан хамгийн алдартай нэвтрүүлгүүдийг үзэгчдийн тооноос хоёр дахин их гэнэ.

Хунтайж Харри, Меган Маркл нарын ярилцлагад дурдагдсан зарим зүйл олны анхаарлыг татжээ. Тухайлбал, хүү Арчигийнх нь арьсны өнгө ямар байх талаарх олны яриа өөрийг нь ихээхэн цочирдуулсныг Уинфритэй хийсэн ярилцлагандаа дурджээ. Түүнчлэн хөл хүнд байх үед нь хааны гэр бүлийн зарим төлөөлөгч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнээс үзүүлсэн дарамт шахалт өөрийг нь амьдрах хүсэлгүй болтол нь гүн хямралд оруулсан тухай тэрбээр ярьсан байна. 

Нийслэлд халдварын 36 голомт идэвхтэй байна
Нийслэлд халдварын 36 голомт идэвхтэй байна
 
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.