Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эрхлэн гаргаж байна.
2019 оны Аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар Увс аймагт чанаргүй зээлийн үлдэгдэл хамгийн их буюу нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь нь 5.49 хувьтай байна. Харин Төв аймаг 0.44 хувь, Сүхбаатар аймаг 0.56 хувь, Архангай аймаг 0.62 хувьтай эхний байруудад жагсаж байна. Сүүлийн байруудад Дархан-Уул, Дорноговь, Увс аймаг чанаргүй зээлийн үлдэгдлийн индексээр сүүл мушгиж байна.
21 аймгийг чанаргүй зээлийн өрийн үлдэгдлээр нь эрэмбэлбэл:
Төв | 0.44 |
Сүхбаатар | 0.56 |
Архангай | 0.62 |
Завхан | 0.7 |
Говь-Алтай | 0.72 |
Дундговь | 0.81 |
Өвөрхангай | 0.85 |
Баян-Өлгий | 1.08 |
Хэнтий | 1.18 |
Говьсүмбэр | 1.26 |
Баянхонгор | 1.27 |
Булган | 1.54 |
Хөвсгөл | 1.58 |
Ховд | 1.62 |
Дорнод | 1.67 |
Өмнөговь | 1.77 |
Орхон | 1.77 |
Сэлэнгэ | 1.86 |
Дархан-Уул | 2.37 |
Дорноговь | 2.44 |
Увс | 5.49 |
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланг үзэх: http://aimagindex.mn/