Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ, Африкт вакциныг хуурамчаар үйлдвэрлэж байсныг зарлав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 38 секунд

ОУ-ын Эрүүгийн Цагдаагийн байгууллага буюу Интерполоос өнгөрсөн хугацаанд БНХАУ болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад Ковид-19 өвчний вакцины хуурамчаар үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлсэн олон удаагийн зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлсэн болохыг зарлалаа.

Тухайлбал, зөвхөн БНХАУ-д л гэхэд 80 зөрчил илрүүлэхэд 3000 орчим тун вакцин хуурамчаар үйлдвэрлэгдсэн нь илэрчээ. Үүнээс гадна ӨАБНУ-д Хятадын 3, Замби Улсын 1 иргэн хамтран нийтдээ 2400 тун вакциныг үйлдвэрлээд байсан зөрчлийг илрүүлснийг Интерпол зарласан. Энэ хоёроос гадна олон улсад хэд хэдэн сүлжээ байгаа тухай мэдээллээ. Тиймээс Интерполын оролцоог шаардахаас өөр аргагүй байна. Вакцинаас гадна амны хаалтан дээр ийм тохиолдол гарч байгааг хэллээ. ӨАБНУ-д илэрсэн зөрчлөөр ч хуурамч амны хаалт нийлүүлж байсныг тогтоосон. Интерпол гишүүнд орнууддаа арванхоёрдугаар сард анхааруулга хүргүүлсэн.  

Өнгөрсөн сард давсны уусмалыг вакцин хэмээн 58,000 тунг худалдаалсан зөрчил илэрсэн. Үүгээр 18 сая юань буюу 2,8 сая долларын ашиг олжээ. Үүнээс зарим нь хилийн чанад руу гарсан ч хаашаа явсан нь мэдэгдэхгүй байгаа. Бусад орнуудад ч ийм үзэгдэл гарч байхыг үгүйсгэхгүй. Вакцины эрэлт их байгаа нь ийм хууль бус үзэгдэлд хүргэж байна.

Дуучин Т.Ариунаа нарын суултыг цагдаагийн албан хаагчид хянаж байна
Дуучин Т.Ариунаа нарын суултыг цагдаагийн албан хаагчид хянаж байна
 
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.