Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ганзориг: Залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Засгийн газраас 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд фитнессээр хичээллэх хоёр сарын мөнгийг Засгийн газраас дааж, 500 тэрбумыг зарцуулахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг энэ талаар “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Гэтэл зарим хэвлэл, сошиалаар залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл худлаа. Хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг багц сургалтад хамруулж, мэргэшил олгож, ажлын байранд бэлтгээд нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм” гэв. 

Улсын хэмжээнд 25 сая мал төллөнө
Улсын хэмжээнд 25 сая мал төллөнө
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.