Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон иргэн болон аж ахуйн нэгжүүдийг зарлалаа

Огноо
Унших
1 минут 19 секунд


2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, худалдан авагчдад олгосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд танилцуулж, талархал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болов.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон аж ахуй нэгжээр:

  1. Мобиком корпораци ХХК
  2. Номинтав трейд ХХК
  3. Юнител ХХК, Ник ХХК
  4. Петростар ХХК
  5. Монос-Улаанбаатар ХХК
  6. Миний дэлгүүр ХХК
  7. Моннидер ХХК
  8. Алтанжолоо трейд ХХК
  9. Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК-иуд

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон бизнес эрхлэгч иргэнээр:

  1. Ц.Рэгзэдмаа
  2. З.Цогтсүрэн
  3. Н.Энхтунгалаг
  4. А.Ариунбилэг
  5. Т.Цэрэндулам
  6. М.Эрдэнэчимэг
  7. Р.Уранчимэг
  8. Ц.Энхбат
  9. М.Мандахбаяр
  10. Д.Ганболд нар тодров.

Мөн энэ жилээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэсэн “Үндэсний үйлдвэрлэгч” компанийг тусгайлан тодруулахад Сүү ХХК-ийн хамт олон шалгарсан байна. Жагсаалтад 2018 онтой харьцуулахад 2019 онд хэвлэсэн төлбөрийн баримтын өсөлтөөр  Сиркл Чейн ХХК-ийн хамт олон тодорчээ.

Уг арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ТЕГ-ын дарга Б.Заяабал, СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, ГТСМТТ УҮГ-ын захирал Т.Батбилэг, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал нар оролцож талархал гардууллаа.

"Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэхэд Канадын Засгийн газрын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна"
 
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.