НАСА-гийн сансрын нисэгч Кристина Коч хамгийн удаан хугацаанд сансарт ниссэн эмэгтэй болж, рекорд эвджээ. Тэрээр өнөөдөр Олон улсын сансрын станцаас эх дэлхийдээ эргэн ирсэн байна.
Кристина Кочтой хамт Казахстаны сансрын нисэгч Лука Пармитано, Оросын сансрын нисэгч Александр Скворцов нар явсан байна. Сансрын нисэгчид Оросын “Союз” хөлгөөр Казахстанд (орон нутгийн цагаар 15 цаг 12 минутад) амжилттай газарджээ.
Кристина Коч сансарт 328 өдрийн өнгөрүүлснээр Америкийн сансрын нисэгч Пегги Витсоны рекордыг (289 өдөр) эвдсэн байна.
“Би маш аз жаргалтай байна” гэж хөлгөөс дөнгөж буусан Кристина хэвлэлийнхэнд хэлжээ.
НАСА-гийн мэдээлснээо Кочийн аялалд Дэлхийн 5248 орбит багтсан бөгөөд нийтдээ 139 сая миль аялсан байна.
Кристина Коч болон түүний хамтрагч нарыг гэртээ харихаас нь өмнө эрүүл мэндийн үзлэгт оруулах аж.