Коронавирусийн тархалтын улмаас Тайван улсын засгийн газар иргэддээ амны хаалт хязгаарлалттай худалдаж эхэлжээ. Өвчний улмаас амны хаалтын хомсдол үүсэж, их хэмжээгээр нөөцлөх, амны хаалт дамлан зарах зэргээс сэргийлж тус бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.
Хоёрдугаар сарын зургаанаас иргэн бүрд долоон хоногт хоёр амны хаалт худалдаж авах журам гарсан байна.
Эрүүл мэндийн даатгалын үнэмлэхээ үзүүлээд 6000 гаруй эмийн сангаас авах боломжтой аж.
Өмнө нь Тайван улс хүн бүр өдөрт гурван амны хаалт худалдаж авахаар хязгаарлалт тавьсан ч, амжилт олоогүй.
Харин тус улсад амьдардаг гадаад хүмүүс, оюутнуудын хувьд бичиг баримтаа үзүүлээд авах боломжтой.
Одоогоор Тайван улсад коронавирусийн 13 тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: AFP, Taiwan news