Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трэй янг, Сабонис, Бүүкер нар бүх оддын сэлгээнд багтсангүй

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 57 секунд

Бүх оддын тоглолтын сэлгээнд сонгогдсон тамирчдыг зарлалаа.

Өрнөд бүсээс Дамиан Лиллард, Энтони Дэвис, Пол Жорж, Крис Пол, Донован Митчэл, Рүди Гобер, Зион Виллиамсон зэрэг тоглогчид сонгогдсон бол Дэвин Бүүкер, Демар Дэрозэн зэрэг тоглогчид багталгүй үлджээ.

Дорнод бүсээс Жэймс Харден, Жэйлэн Броун, Жэйсэн Тэйтум, Бен Симминс, Жулис Рандлэ, Зак Лавинь, Никола Вучевич зэрэг тоглогчид багтсан ба Трэй Янг, Тобайс Харрис, Домантис Сабонис, Фред Ванфлийт зэрэг хэд хэдэн тоглогчид багтаж чадалгүй тойргийн гадна үлджээ. 

Бүх оддын тоглолтын өмнө багийн ахлагчид болох Леброн Жэймс, Кевин Дурант нар багийн тоглогчдыг сонгож авах болно. Бүх оддын тоглолт манай цагаар гуравдугаар сарын 8-ны өдөр болно.

Төрийн өмчит уул уурхайн компаниудын “шинэ эгэл”-ийг шинжихүйд
Төрийн өмчит уул уурхайн компаниудын “шинэ эгэл”-ийг шинжихүйд
 
Хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах 9 дэх удаагийн мэс засал амжилттай болжээ
Хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах 9 дэх удаагийн мэс засал амжилттай болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.