Хөл хорио тогтоогоод байсан хөлөг онгоц дээр нэмж 41 хүний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарснаар нийт тоо 61 болжээ.
“Diamond Princess” хэмээх 3700 зорчигчтой хөлөг онгоцонд Ёкохамад хоёр долоо хоногийн турш хөл хорио тогтоогоод байсан.
Онгоцонд зорчиж явсан 80 настай эрэгтэй анх вирусээр өвчилсөн байсны улмаас бүх зорчигчдыг шинжилгээнд хамруулахаар болжээ.
Тэрбээр нэгдүгээр сарын 20-нд хөлөг онгоцонд сууж, 25-нд Хонконгт буусан.
“Diamond Princess” хөлөгт шинэ коронавирусийн олон тохиолдол илэрснээр Япон улсын тус вирусээр өвчлөгчдийн тоог 86-д хүргэж, Хятадын араас орж ирж байна.
Ямар улсын иргэд байв?
Япон: 28
АНУ: 11
Австрали, Канад: 7
Хятад: 3
Их Британи, Шинэ Зеланд, Тайван, Филиппин, Аргентин: 1
Одоогийн байдлаар тус вирусийн улмаас 636 хүн амиа алдаж, 31161 хүн өвчлөөд байна. Вирус нийт 25 улсад тархаад байгаа.
Эх сурвалж: BBC